АТГ: “Ч.Сайханбилэгийг хаашаа, хэзээ явсан, хэзээ эргэж ирэхийг хэн ч мэдэхгүй байна”

2019-12-11 476

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сард АТГ-аас баривчилж, Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулсны дараа цагдан хорих хугацааг сунгах прокурорын саналыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж аваагүй.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Ч.Сайханбилэгт хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаснаас хойш жилийн дараа буюу энэ оны өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг шүүх хүлээн авсны дараа тэрбээр БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл цацагдсан.

“Тэрбээр Солонгос улсыг биш Америкийг зорьсон гэдгийг эх сурвалж өгүүлээд буй.”

Түүгээр зогсохгүй шүүхээс зөвшөөрсөн хугацааг гурван удаа хэтрүүлсэн тул мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн, Интерполоор эрэн сурвалжлах хүсэлтийг АТГ-аас прокурорт гаргасан аж. Энэ талаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагаас тодруулах гэтэл дэд дарга, тэгргүүн комиссар Ж.Батсайханаас тодруулахыг хүссэн юм. Харин дэд дарга Ж.Батсайхан “Манайхаас прокурорт хүсэлт гаргасан нь үнэн. Гэхдээ эрэн сурвалжлах гэдэг зүйл нь 2-3 катигориор явагддаг зүйл. Ч.Сайханбилэгийг цэнхэр зэрэглэлээр байршил тогтоох гэсэн агуулгаар явсан. Ямар шийлдвэр гарсныг мэдэхгүй байна. Түүнийг хаашаа, хэзээ явсан, хэзээ эргэж ирэх байсан талаар сайн мэдэхгүй байна” гэлээ.

Холбоотой мэдээ