Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд цэвэршүүлсэн амны ус байрлуулжээ

2020-06-20 148

Сүхбаатарын талбайн урд хэсэг, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтууд хийсэн билээ. Эдгээрийн нэг нь цэвэршүүлсэн амны ус.

Иргэд тэр хавиар явахдаа, хүссэн үедээ уух боломжтой. Ялангуяа зуны халуунд яах аргагүй иргэдэд хэрэгтэй зүйл. Тэгэхдээ цэвэршүүлсэн усанд эргэлзэх хэрэггүйг албаныхан хэлэв.

Учир нь дэргэд нь байршуулсан цэвэршүүлэгчээр цэвэршүүлсэн усыг нийслэлчүүдэд хэрэглүүлэх гэнэ. Тэгэхдээ үүгээр гар, нүүрээ угаахгүй байхыг анхааруулав.

Холбоотой мэдээ