“М Си Эс”-ийн банк байгуулагдана

2019-12-11 246

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монголбанканд холбогдох хэргийг 2019.12.9 нд хянан хэлэлцжээ.

Учир нь, нэхэмжлэгч тал болох “М Си Эс холдинг” ХХК нь Банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчаас шаардаж шүүхэд гомдол гаргасан байдаг.

“Банк байгуулахад хуулийн дагуу Монголбанкнаас зөвшөөрөл авах ёстой бөгөөд “М-Си-Эс” групп 2018 оны зургаадугаар сард Төвбанканд хүсэлтээ хүргүүлээд байжээ. Төвбанкны зүгээс дүрмийн сан болон бусад журам, шаардлагыг хангасан тохиолдолд хөрөнгө оруулагчид банк байгуулах зөвшөөрөл олгодог ба одоогоор уг зөвшөөрлийг өгөөгүй байна.”

Энэхүү гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн билээ. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл өчигдөр Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

эх сурвалж: Zindaa.mn

Холбоотой мэдээ