Сэлэнгэ, Дарханы сонгогчид Ардчилсан намын нэр дэвшигчдийн эхнэрүүдийн үгээр сонголтоо хийнэ

2020-06-19 59

УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, барьцаа мөнгө байршуулаагүй гэх шалтгааны улмаас цагдан хорих шийдвэр гаргасан.

Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчдийн эхнэрүүд нөхрийнхөө сонгуулийн ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгдэж эхлээд байна. тодруулбал С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяа “Шүүхээс 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр гаргаж хууль бусаар хэлмэгдүүлж байна. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учраас миний бие нөхрийнхөө сонгуулийн кампанит ажлыг үргэлжлүүлж, бүх үйл ажиллагаанд нь идэвхийлэн оролцоно гэдгээ мэдэгдэж байна. Бид ийм амархан бууж өгөхгүй. Ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” гэсэн бол

Баярцогтын намын нөхөр Дархан-Уул аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Бямбасайханы эхнэр ч мөн нөхрийнхөө сурталчилгааг үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Тэрээр Миний ханийг гурван өдрийн дотор хоёр тэрбум төгрөг байршуул гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Уг мөнгийг байршуулаагүйтэй холбоотойгоор өчигдөр цагдан хорьсон. Хууль бус, шударга бус шийдвэр гаргасанд маш их харамсаж байна. Бидэнд хоёр тэрбум төгрөг байхгүй. Амьдрах гэж зүтгэж яваа залуу хүмүүст ийм хэмжээний мөнгө байх боломжгүй шүү дээ. Би ханийхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж Дархан-Уул аймагт ажиллах болно” гэжээ. Ийнхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн бодлого, мөрийн хөтөлбөрийг өөрийнх нь амнаас бус эхнэр хүүхдийнх нь амнаас сонсдог жишиг энэ удаагийн сонгуулийн хэвийн үзэгдэл болжээ. Шүүхээс авилга, гэм бурууг нь эцэслэн тогтоогоогүй байхад нэр дэвших эрх олгосон нь СЕХ-ны буруу юу? эсвэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн буруу юу гэдэг нь ойлгомжгүй хэвээр үлдлээ.

Холбоотой мэдээ