Х.Нямбаатар: Гүжир гүтгэлэг хэрээс хэтэрч байна

2020-06-19 194

Сонгуультай холбоотойгоор өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар гүтгэн доромжилж харлуулж байгаа нэг жишээ бол сүүлийн үед сошиал орчинд харагдах болсон Эрүүгийн хуулийн хүчиндэх гэмт хэргийн заалтыг илтээр мушгин гуйвуулж байгаа явдал юм.

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсанд дараах мэдэгдлийг хийжээ. Тэрбээр  “ГҮЖИР ГҮТГЭЛЭГ хэрээс хэтэрч байна. Эрүүгийн хуулийн зүйл заалтыг улс төрийн зорилгоор, зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж олон нийтэд санаатайгаар худал мэдээлэл тарааж байна.

Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, хүчиндэх гэмт хэргийн зүйл заалтыг илт мушгин гуйвуулж байгаа нь тухайн хуулийг олон нийтэд буруугаар ойлгуулж гэмт хэргийг өөгшүүлэх сөрөг үр дагавартай!

Энэ асуудлаар миний бие удаа дараа хэвлэлээр тайлбар хийж байсан боловч ямарч хамаагүй аргаар намайг харлуулах ажил үргэлжилсээр байгаа тул энэ удаад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн тайлбарыг та бүхэнд хүргэж байна.

Намайг харлуулах яахав, идүүлсэн бут ургадаг. Харин энэ ажлыг зохион байгуулж байгаа нөхдүүд хэр зэрэг ёс зүйтэй вэ гэдгээ харуулж байгаа хэрэг юм. Нийгмийн үнэт зүйл, ёс зүйг уландаа гишгэж гүжир гүтгэлэг тарааж байгаа хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулъя!

Энэ байдлыг би өрсөлдөөн гэж үзэхгүй байна. Энэ бол бусармаг явдал. Энэ бол миний хийсэн тэмцлийн хариуд ирж буй ГҮЖИР ГҮТГЭЛЭГ юм.

Иргэд сонгогчид та бүхэн мэдээллийг сайтар нягталж, асуудалд ул суурьтай хандана гэдэгт итгэж байна. ЁС ЗҮЙГ ЭРХЭЛМЭЕ!” гэжээ.

ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ!

ГҮЖИР ГҮТГЭЛЭГ хэрээс хэтэрч байна. Эрүүгийн хуулийн зүйл заалтыг улс төрийн зорилгоор, зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж олон нийтэд санаатайгаар худал мэдээлэл тарааж байна.Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, хүчиндэх гэмт хэргийн зүйл заалтыг илт мушгин гуйвуулж байгаа нь тухайн хуулийг олон нийтэд буруугаар ойлгуулж гэмт хэргийг өөгшүүлэх сөрөг үр дагавартай! Энэ асуудлаар миний бие удаа дараа хэвлэлээр тайлбар хийж байсан боловч ямарч хамаагүй аргаар намайг харлуулах ажил үргэлжилсээр байгаа тул энэ удаад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн тайлбарыг та бүхэнд хүргэж байна.Намайг харлуулах яахав, идүүлсэн бут ургадаг. Харин энэ ажлыг зохион байгуулж байгаа нөхдүүд хэр зэрэг ёс зүйтэй вэ гэдгээ харуулж байгаа хэрэг юм. Нийгмийн үнэт зүйл, ёс зүйг уландаа гишгэж гүжир гутгэлэг тарааж байгаа хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулъя!Энэ байдлыг би өрсөлдөөн гэж үзэхгүй байна. Энэ бол бусармаг явдал. Энэ бол миний хийсэн тэмцлийн хариуд ирж буй ГҮЖИР ГҮТГЭЛЭГ юм.Иргэд сонгогчид та бүхэн мэдээллийг сайтар нягталж, асуудалд ул суурьтай хандана гэдэгт итгэж байна.ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ!

Posted by Х.НЯМБААТАР on Thursday, June 18, 2020

Холбоотой мэдээ