Дэлгүүр, баар цэнгээний газрыг 00.00 цаг хүртэл ажиллуулах талаар судалж байна

2020-06-19 73

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтуудыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж байна.

Хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон.

  • Энэ дагуу үйлчилгээний байгууллагууд 22.00 цаг хүртэл ажиллах хязгаарлалттай байгааг 00.00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газруудыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байгаа аж. 

Хэдийгээр халдварын нөхцөл байдал дэлхийн улс орнуудад намжаагүй ч, дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулан Улсын Онцгой комисс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт дээр үндэслэн дээрх судалгааг хийж байгаа аж.

Холбоотой мэдээ