13 ХОНОГТОЙ НЯРАЙ КОРОНАВИРУСЭЭР НАС БАРЖЭЭ

2020-06-19 118

Их Британи улсад коронавирусын халдвар авсан 13 хоногтой нярай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Шеффилд хотын Хүүхдийн эмнэлгээс энэхүү мэдээллийг баталсан бөгөөд энэ даваа гарагт амьсгал хураасан гэдгийг мэдэгдсэн юм. Мөн нярайн биеийн байдал нилээд хүнд байсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг онцолсон байна.

Ингэснээр тэрээр тус улсад уг аймшигт өвчнөөр амиа алдаж буй хамгийн залуу хохирогчдын нэг болж байгааг Эрүүл мэндийн газраас дурдаж, эмгэнэл илэрхийлжээ.

Их Британид коронавирусын халдвар авч нас барагсдын насны англилал 13 хоногтой нярайгаас 96 насны ахмадын хооронд байна.

Холбоотой мэдээ