КАЗАКСТАНЫ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ НУРСУЛТАН НАЗАРБАЕВ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВЧЭЭ

2020-06-18 76

Казахстан улсын ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев коронавирусийн халдвар авсныг түүний хэвлэлийн төлөөлөгч Айдос Укибай өнөөдөр твиттер хуудсандаа мэдээлжээ.

Гэхдээ экс ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн, эрүүл мэндэд нь санаа зовох шаардлагагүй байгааг тэр мэдэгдсэн байна.

Одоо 79 настай Назарбаев Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Казахстан улсыг бараг 30 жил удирдсан бөгөөд 2019 оны гуравдугаар сараас хойш эрх баригч намын дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа.

Энэ мэдээтэй зэрэгцэн Казахстаны эрх баригчид ирэх амралтын өдрүүдэд хорио цээрийн дэглэмээ чангатгахаар болсныг зарлажээ.

Зургаадугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсын том хотуудын зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна. Мөн Covid-19 өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэхээр болжээ.

19 сая орчим хүн амтай Казахстан улсад өнөөдрийн байдлаар 23,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүн нас бараад байна.

Холбоотой мэдээ