Монголын түүхэнд байгаагүй үйл явдал 461-р хорих ангиас “ЗУРГААН” нэр дэвшигчид

2020-06-18 234

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болоход зургаа хоног, сурталчилгаа дуусахад дөрвөн хоног үлдсэн байна. Энэ өдрүүдэд шүүхээс нэр дэвшигчдийг ээлж дараалан хоморголон баривчилж эхлэв. Тодруулбал, их хуралд нэр дэвшин өрсөлдөж байгаа зургаан нэр дэвшигчийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангид саатуулсан байна.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр,  МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат,  Сахигтун хөдөлгөөнөөс их хуралд нэр дэвшигч хуульч Х.Бат-Ялалт нарыг цагдан хорьсон бол өнөөдөр Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Сангийн сайд асан С.Баярцогт, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Да.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

Тэднийг шүүхээс шаардсан барьцаа хөрөнгөө байршуулсангүй гэдэг үндэслэлээр мөн өмгөөлөгч болон шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч нарыг цагдан хорьж эхлэв.

Хамгийн гол нь дээрх нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хорооны хууль зөрчиж, цагдан хорьж байгаа нь цаанаа улстөрийн агуулгатай гэдгийг өмгөөлөгчид болон ар гэрийнхэн нь үзэж, хэлж байна.

Ингэж халдашгүй бүрэн эрхтэй гишүүдийг, нэр дэвшигч нарыг ээлж дараалан баривчилж байна. Уг нь хуулиндаа баривчлах, эрхэнд нь халдаж болохгүй хуультай.

Хууль сайн ч муу ч мөрдөх ёстой юм шүү дээ. Нэр дэвшихээс нь өмнө яагаад бариагүй юм бол. Одоо бол хуулийг уландаа гишгэдэг хүмүүс байна. Тэд өөрсдийн эрх ашгийг ард түмний төлөө хэмээх поп үгээр халхавчилж (хар масст таалагдаж л байвал хууль бус бүхнийг хийхэд бэлэн байна) зөвхөн өөрсдийн эрх ашгийг хангах, өс хонзон авах бүх аргыг хэрэглэж улс орныг шоронжуулж, бусдыг шоронгоор айлгаж өөрсдийн хаанчлалаа бататгаж сууна. Монгол ардчилалаа гээж аажмаар дарангуйлалруу явж байна. Хар масс одоохондоо ойлгохгүй баярлавч популимзмын, дарангуйлалын үнэ хөлсийг нь өөрсдөө хангалттай төлнө, ялыг нь ч үүрнэ хэмээн олон нийт үзэж байна.

Ийнхүү сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд нэр дэвшигчдийг хорьж, сурталчилгаагаа хийх эрхийг нь хааж боож боогдуулж байгаа нь хэр шударга шийдвэр вэ.

Шүүхийн практикт байхгүй их хэмжээний мөнгийг хоёрхон хоногийн хугацаанд нэхэж шаардаж, биелүүлж чадахгүй бол ийнхүү цагдан хорьж, хуулиараа айлгаж далайлгана.

Сонгуулийн ерөнхий хорооны хууль зөрчсөн үйлдлээ шүүхийнхэн тайлбарлаж ойлгуулж чадахгүй байгаад олон нийт гайхаж байгаа юм.

Холбоотой мэдээ