Сэтгэцийн өөрчлөлтэй 14 настай охиныг хүчирхийлж, бие давхар болгожээ

2020-06-18 51

Тэгвэл Дорнод аймгийн Хэрлэн суманд насанд хүрээгүй өсвөр насны охин хүүхдийг хүчирхийлж, улмаар бие давхар болгосон цочирдом хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Хөлөнбуйр сумын харьяат 23 настай Ш нь 14 настай охиныг хүчирхийлсэн байна. Хохирогч өдгөө зургаан сартай ураг тээж буй аж. Охин сэтгэцийн хувьд хэвийн биш учир болсон хэргийг ар гэрийнхэндээ хэлээгүй байсан нь аймгийн эрүүл мэндийн үзлэгт орох үеэр бие давхар болох нь ил болжээ. Хэргийг өдгөө аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Холбоотой мэдээ