ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НАР ХИРТЭНЭ

2020-06-18 119

Кинотеатр, үзвэр үйлчилгээний газрууд хаагдсан энэ үед танд тэнгэр лүү хараад хамгийн гайхалтай шоуг олж үзэх боломж ирж байна. Тодруулбал, энэ долоо хоногийн сүүлээр жилд нэг удаа тохиодог нар хиртэлт болох юм.

Зургадугаар сарын 21-нд сар дэлхийгээс хамгийн хол цэгтээ очиж, нарны наагуур өнгөрөх аж. Сар мэдээж нарыг бүтэн халхалж чадахгүй учир нарны гол хэсэг нь харанхуйлж, үлдсэн хэсэг нь яг л галан тойрог шиг үзэгддэг. “Форбс” сэтгүүлийн тооцоолсноор, энэ жил сар хамгийн ихдээ нарны 99.4 хувийг халхлах аж.

Нар хиртэлт зургадугаар сарын 21-нд Африк, Пакистан, Энэтхэг, БНХАУ-ын зарим хэсгүүдэд хамгийн тод үзэгдэх бөгөөд зүүн Европ, умард Австрали зэрэг газруудад хагас үзэгдэх нь.

Харин Монголд нарны 32.4 хувь халхлагдаж буй нь үзэгдэх аж. Тухайлбал, Улаанбаатар хотод нар хиртэлт зургадугаар сарын 21-ний 14:19 цагаас 16:35 цагийн хооронд үзэгдэх бөгөөд оргил үе нь 15:19 цаг аж. Тухайн өдөр бага зэрэг үүлтэй ч нар хиртэлт саадгүй үзэгдэх ажээ.

Нарыг удаан хугацаагаар харах нь нүдэнд муу учир нар хиртэлтийг харах гэж буй бол хамгаалалтын шил зүүхийг эмч нар сануулжээ. Мөн нар хиртэлт хамгийн тод үзэгдэх газраас нар хиртэх үзэгдлийг шууд дамжуулах аж.

Эх сурвалж: TIME AND DATE

Холбоотой мэдээ