МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрх нь нээгдлээ

2020-06-18 128

МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 15-нд болж өнгөрсөн. Улмаар энэ сарын 19-нд нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлаар энэ асуудалд эцсийн цэг хатгахаар болж байна. 

Учир нь ЦЕГ-ын хуурамч тодорхойлолтыг үндэслэн СЕХ шийдвэр гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт нэр дэвшигчийн үнэмлэхийг олгоогүй гэж тэд үзэж байна. Иймд энэ алдаатай шийдвэрийг засаж залруулах шүүх хурал ийнхүү 19-нд товлогдсонд “Та бидний эвсэл”, тэр дундаа МАХН-ынхан маш баяртайгаар хүлээн авлаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАНАН арилж, нар мандах нь 19-ний шүүх хурлаар тодорхой болох нь. Би нэр дэвших эрхээ эдэлж чадахгүй 11 жил болж байна. Намайг уулзалт хийж явахад шүүх хурал 19-нд товлогдсоныг иргэд сонсоод уухайлан баярласан. Миний нэр дэвших эрх нээгдлээ” гэв.

Холбоотой мэдээ