Ч.ӨНӨРБАЯР: МОНГОЛЫН ТӨРД НЭГ Л ТОМ ДАРГА БИЙ. ТЭР БОЛ ХУУЛЬ

2020-06-17 81

Чадраабалын ӨНӨРБАЯР: Хуулийг улстөрчид баталдаг. Гаргаж буй хууль хэрвээ но-той байвал хуульчлагдсан тонуул бий болдог

Хөтлөгч А.Миеэгомбо: Чадраабал гэдэг хүн, аав тань ямар үг сургаал хэлдэг байв?

Чадраабалын ӨНӨРБАЯР: Аав маань жолооч хүн байсан. Намайг машинд ойртуулдаггүй. Миний хүү чиний явах зам бол ном эрдэм шүү. Ном эрдэм хөөх ёстой гэж захиж сургадаг байсан.

Хөтлөгч А.Миеэгомбо: Бага байхад тань хэлж сургасан олон сургаал байгаа байх?

Чадраабалын ӨНӨРБАЯР: Бусдын чамд хүргэсэн тусыг хэзээ ч битгий март. Харин өөрийнхөө бусдад хүргэсэн тусыг март гэж хэлдэг байсан.

Хөтлөгч А.Миеэгомбо:Одоо дөрвөн хүүхдийн аав болсны дараа эцэг хүний үүргийг арай өөр өнцгөөс хардаг болсон байх?

Чадраабалын ӨНӨРБАЯР: Манайх гурван хүү, нэг охинтой. Хөвгүүд гэдэг сахилгагүй талдаа байдаг. Хүүхдүүдээсээ өөрийгөө олж хардаг. Хүүхэд гэдэг өөрийн тусгал байдаг юм билээ.

Хөтлөгч А.Миеэгомбо: Одоо танай хүүхдүүд Танаас хэр үлгэр дуурайлал авч байна?

Чадраабалын ӨНӨРБАЯР: Хүүхдийн хүмүүжил нүд чихээрээ гэдэг. Би гэртээ номын сандаа ном бичгийн ажлаа бичээд суухаар хүүхдүүд маань дагаад хичээлээ хийгээд эхэлдэг. Чи тэг, ингэ гэж үглэж яншихдаа биш. Заавал онц сурах ёстой гэж шахахдаа ч биш. Өөрөө л ном эрдэмд дурлаж бүтээлч байх юм бол хүүхэд нүдээрээ харж, үлгэр дуурайлал авч даган дуурайдаг байх гэж боддог…

 

Холбоотой мэдээ