Хотод ирсэн орон нутгийн иргэнийг дээрэмджээ

2020-06-17 73

ХД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “үл таних хүн миний эд зүйлийг аваад зугтчихлаа” гэсэн мэдээллийг зургадугаар сарын 15-нд иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Улмаар шалгалтын ажиллагааг явуулахад орон нутгаас ирсэн эмэгтэй, 46 настай “Б”-гийн гар утас, эд зүйл бүхий цүнхийг дээрэмдсэн 35 настай, эрэгтэй “М” гэгчийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсан байна. Хэргийг өдгөө СХД дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхнийг шөнө оройн цагаар явахдаа, гэрэл гэгээтэй гудамжаар явах, сонор сэрэмжтэй байж хувийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

эх сурвэлж: wwww.eguur.mn

Холбоотой мэдээ