14 НАСТАЙ ОХИНЫГ 5-6 ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД БҮЛЭГЛЭН ЗОДЖЭЭ

2020-06-16 127

Хан-Уул дүүргийн 15-р хорооны Хурд рапид хорооллын тоглоомын талбайд тоглож байсан 14 настай охиныг 5-6 эрэгтэй хүүхэд бүлэглэн зодсон хэрэг гарчээ.

Охины аав камерын бичлэг, эрэгтэй хүүхдүүдийн гэрийн хаягийн баримтжуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ханджээ. Гэвч цагдаагийн газраас “бага насны хүүхдэд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэх хариу өгч, ямартай ч гэргийг шалгахаар болсон гэв. Улмаар тэрбээр доорх бичлэгийг цахим орчинд түгээж, гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ