ӨНӨӨДӨР БЭЭЖИН ХОТОД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН 67 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2020-06-16 94

Хятадын нийслэлд COVID-19 халдвар тархах өндөр магадлалтай байгааг Бээжин хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Сюй Хэзянь мэдэгдлээ. Баасан гарагт Шинфади хэмээх хүнсний захаас халдвар илэрч хотын эрх баригчид зарим худалдааны төв, жуулчид олноор очдог газруудыг хаагаад байгаа. Даваа гарагийн байдлаар дэгдэлтийн голомтод байсан 76400 хүнээс шинжилгээ авч 67 тохиолдол илрүүлээд байна.

Бээжинд илэрсэн коронавирусийн халдвар өмнө нь Уханьд дэгдсэн вирусээс илүү халдвартай байх магадлалтайг вирус судлаач профессор Ян Чаньцю «Хуаньцюшибао» сонинд ярьжээ.

Вирус хувиран өөрчлөгдөж байдгаас нэг бол  хүчтэй эсвэл сул болдог.  Шинфади захаас илэрсэн коронавирус Уханийнхаас илүү халдвартай байж болно хэмээн профессор онцолжээ.

Холбоотой мэдээ