ХӨВСГӨЛД НЭР ДЭВШИГЧ, ЯЛЛАГДАГЧ ДА.ГАНБОЛДЫГ ШҮҮХЭЭС ДУУДЖЭЭ

2020-06-16 99

Өчигдөр Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурал болох байсан ч хоёрынх нь өмгөөлөгч ирээгүй, нэг шүүгдэгч сонгуульд нэр дэвшсэн учраас орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийж явна гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшилсон байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт АН-аас Эрдэнэс-Оюутолгой компанийн захирал асан Да.Ганболд нэр дэвшсэн байгаа.

Түүний хувьд Оюутолгойн хэрэгт холбогдон олон жил хуулийн байгууллагад шалгагдаж байгаа ч хэрэг нь нэг мөр шийдэгдээгүй байсаар ийнхүү их хуралд нэр дэвшсэн байгаа.

Сэжигтэн яллагдагч хүн сонгуульд нэр дэвшсэн байгаа бөгөөд түүнийг шүүх хуралдаа ирэх ёстой хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэж, дууджээ.

Өчигдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус өөрчилж, тэдгээрийг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргаж байршуулахыг шаарджээ.

Шүүх хурал энэ сарын 18-ныг хүртэл хойшилсон бөгөөд хоёр хоногийн хугацаанд 10 тэрбумын барьцаа хөрөнгөө байршуулах, өөрийн биеэр хүрэлцэн ирэх ёстой. Мөн шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол шүүхийн захирамжаар цагдан хорино.

Холбоотой мэдээ