СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨЧИГДӨР НЭГ НАСТАЙ ХҮҮ БЕНЗИН УУЖ НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

2020-06-16 96

Дэлхийн олон улс оронд гашгийн эрсдлийг бууруулах өдөр гэж байдаг. Эцэг эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс холхон байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна. Учир нь та бидний хайхрамжгүй үйлдлээс болж, хүүхдэдээ тавих хараа хяналт суларсны улмаас бяцхан үрс маань амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Үүний нэгэн жишээ нь, өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, 1 настай “И” гэгч нь урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд энэхүү мэдээг уншиж байгаа бол та яг одоо өөрийн амьдарч буй орчин тойрон, гэрээ тойруулаад сайтар нэг хараарай.

Энхрий хайрт бяцхан үрсээ учирч болох аюул, эрсдэлээс хамгаалъя!

Холбоотой мэдээ