АНУ-Д МАШИНДАА БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХДЭЭ ТАВАН ЦАГ МАРТСАНЫ УЛМААС ХҮҮХДҮҮД НЬ ЭНДЖЭЭ

2020-06-16 129

АНУ-ын Оклахома мужид Дастин Деннис нэртэй 31 настай залууг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутган баривчилжээ. Тэрбээр наранд халсан ачааны машинд бага насны хоёр хүүхдээ таван цаг орчим хугацаанд түгжиж орхисон байна.

Талса хотын цагдаагийн газраас мэдээлснээр Деннис бямба гарагийн үд дундад гурав болон дөрвөн настай хоёр хүүхдээ аваад дэлгүүр оржээ. Гэртээ ирээд Деннис дөрөв, таван цаг унтсан бөгөөд сэрээд хүүхдүүдээ гэртээ хайгаад олоогүй байна.

Улмаар ачааны машинаа шалгахад шалан дээр хүүхдүүдээ хэвтэж байхыг олжээ. Деннис тэднийг машинаасаа буулгасан гэж бодсон тухайгаа цагдаагийнханд хэлсэн байна.

Хөршийнх нь ажиглалтын камерын бичлэгээс Деннис машинаасаа буухдаа ганцаараа явж байсныг харж болохоор байгаа талаар Цагдаагийн газраас мэдээлжээ.

Хүүхдүүд машинд түгжигдсэн байхад таван цаг орчим тэдэнд анхаарал тавьж шалгаагүй гэдгийг цагдаагийнхан хэлсэн байна. Дастин Деннист шүүхээс 750 мянган ам.долларын барьцаа гаргах шийдвэр гаргасан ба тэрбээр зургаадугаар сарын 19-нд мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагджээ.

Сэрэмжлүүлэг: Зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гадаа орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг.

Жишээлбэл, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул хүүхдээ автомашиндаа үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ