ӨНӨӨДӨР ХӨСҮТ–ЭЭС ЭМЧЛЭГДЭЖ ГАРСАН 10 ХҮНИЙ ДУНД ХОРТ ХАВДАРТАЙ ӨНДӨР НАСТАН БАЙЖЭЭ

2020-06-15 83

Өнөөдөр ХӨСҮТ–ийн эмч сувилагчид дахин 10 хүн эмчилж гаргасан бөгөөд тэдний дунд хорт хавдартай, өндөр настай нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Тодруулбал элэгний хавдартай, 64 настай, эмэгтэй 45 хоногийн турш эмчлүүлж эдгэсэн нь ХӨСҮТ–н эмч сувилагчдын  хамгийн их анхаарал халамж тавьж байсан хүн юм байна.

Ахимаг настай, архаг хууч өвчтэй хүний эмчилгээ нарийн төвөгтэй, вирусний эмчилгээнээс гадна суурь өвчинд нь зориулсан эмчилгээг хавсарч хийж байж  эдгээсэн эмч сувилагчид нартаа  чин сэтгэлийн талархал, гүн хүндэтгэл илэрхийлье хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нүүр номдоо бичжээ.

Холбоотой мэдээ