ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙНХӨН 10 УЛСЫН ХЭЛЭЭР ЯРИХ ЧАДВАРТАЙ БА 21 ЗАЛУУ ДОКТОРТОЙ

2020-06-15 85
ХСҮТ -ийн залуу эмч нарын БАГ -ийн чадварлаг, хүчтэй байдалд ард түмэн үнэхээр сэтгэл хангалуун. Ямар ч залуу эмчтэй нь ярилцлага хийгээд нийтлэхэд баярласан, талархсан сэтгэгдлээр дүүрэн уншилттай байдаг нь миний анхаарлыг их татдаг байв. Тэдний гадаад хэлний мэдлэгийг бүр салбарынхан нь магтдаг. Ингээд би ХСҮТ -ийн халуун ам бүлийн чанар чанасааг дараах байдлаар судалж мэдсэнээ нийтэлж байна. 

ЕРӨНХИЙ: ХСҮТ нь 563 орон тоотойгоос эмч  119 (21%) нь, сувилагч 178 (32%), эм зүйч 10 (2%), эм найруулагч 4 (1%), лаборант 19 (3.7%) , техникч 16 (2.8%), туслах сувилагч 15 (2.7%), хөдөлгөөн засалч 3, ариутгагч 5, бусад ажилтан 194 (34%)  байдаг юм байна.

ЗАЛУУ БАГ: Насны  хувьд  бүх  ажилтнуудын   23,5%  нь  29 хүртэлх  насны,  30%  нь  30-39  хүртэлх  насны,   27,2%  нь  40-49 хүртэлх  насны, 19,3%  нь  50-иас  дээш насны  ажилтнууд байна. Үнэхээр шижигнэсэн залуу хамт олон юм гэдгийг харж болно. Хүйсийн  хувьд  81,5%  нь  эмэгтэй  ажилтнууд  байдаг аж.

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ: Нийт  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 101 буюу 30 хувь нь  мэргэжлийн  ахлах зэрэгтэй,  40 буюу 12% нь мэргэжлийн   тэргүүлэх зэрэгтэй,  4 буюу 1 хувь нь зөвлөх зэрэгтэй  гэж мэдээллээсээ дүгнэсэн бөгөөд эмч,  эмнэлгийн мэргэжилтнүүд,  бусад дээд мэргэжилтнүүдээс   13  хувь боловсролын  зэрэгтэй  ба  үүнээс доктор 21, магистр 50 байх юм. Аргагүй бусдын анхаарал татаж, ард түмний хүндлэлийг хүлээхээс аргагүй мэргэжлийн үзүүлэлт гэж би дотроо бахархсан юм.

ДОКТОРЫН ЗЭРЭГТЭЙ 21 ЭМЧ: 21 доктороос  Япон улсад 8,  Оросын холбооны  улсад 1, Герман улсад 1, Солонгос улсад 1, Монголд  10  ажилтан  тус  тус докторын  зэрэг  хамгаалсан  гэдэг мэдээллийг хараад үнэхээр баяртай байв. Учир нь ард түмний эрүүл мэнд амь нас жинхэнэ мэргэжлийн, мэргэшсэн багийн гарт очдог юм байна. Мөн эмч, ажилтнуудын 80.7% нь 3 ба түүнээс дээш жил ажиллаж, мэргэшсэн туршлагатай хүний нөөц ажиллаж байна гэв ХСҮТ -ийн захирал Н.Эрдэнэхүү хэлэв. Тэрээр мөн хэлэхдээ, сүүлийн    5-н    жилийн    судалгаагаар    жил  тутамд    нийт   ажилтнуудын 20-25%   нь   гадаад   улс   орон  сургалтанд хамрагддаг. 119 эмчээс 107 нь АШУҮИС-ийг,  3   эмчийн  2  нь ОХУ,  1 нь Казакстан  улсад,  бусад   9   эмч   Монгол улсын хувийн хэвшлийн их, дээд сургуулийг тус тус  төгссөн гэв.

ХЭЛНИЙ ТҮВШИН:  2018 оны  судалгаагаар    англи  хэлийг  төгс  эзэмшсэн  30  эмч  байсан   ба   үлдсэн   эмч нарын  англи   хэлний  түвшинг  The Academy of English хэлний төвөөр албан  ёсоор   тогтоолгоход  гүнзгий шат  21, ахисан дунд 23, дунд шат 14, анхан шат 8 эмч байсан  дүгнэлт  гарчээ. Мэргэжил дээшлүүлэх, олон  улсын хуралд илтгэл тавих,  гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран  ажиллах,  харилцан  туршлага солилцох   зэргээр тогтмол англи хэлний шаардлага гардаг, зэрэг нөхцөл байдал нь нийт эмч нарын хэлний мэдлэг, чадварыг тодорхой өндөр түвшинд байлгахад нөлөөлдөг байна.

ХСҮТ -ийнхөн 10 УЛСЫН ХЭЛЭЭР ЯРЬДАГ: Эмч,  ажилтнуудаас   давхардсан   тоогоор   англи  хэлтэй 343, герман хэлтэй  7,  итали   хэлтэй 1, орос  хэлтэй  227,  солонгос  хэлтэй  22,  турк хэлтэй 2, франц хэлтэй 1, хятад хэлтэй 8, чех хэлтэй 1, япон хэлтэй 17 ажилтан байна гэв.

СУВИЛАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА: 178  сувилагч  албан  тушаалтны    74  хувь  нь  бакалавр  ба  түүнээс  дээш  зэрэгтэй,  26  хувь нь  дипломын  зэрэгтэй.   Нийт   сувилагчдын   65 хувь нь нарийн мэргэжил эзэмшсэн ба 35 хувь нь ерөнхий мэргэжлийн сувилагч байна. Сувилагчид дараах чиглэлээр нарийн мэргэжил эзэмшжээ. Үүнд:

  • Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний судлал 23
  • Мэс засал судлал 28
  • Хавдар судлал 81
  • Хөнгөвчлөх эмчилгээний судлал 20
  • Эрчимт эмчилгээний судлал 10
  • Яаралтай тусламжийн судлал 9
  • Бусад чиглэлээр 5 (дуран, гемодилиз г.м

Залуу эмч нар бол манай ирээдүй гэж Н.Эрдэнэхүү захирал ярилцлагын төгсгөлд хэлсэн ба мэргэшил чадвар, болосврол мэдлэг тэгширсэн залуу эмч нар ард түмэнд байгаа нь үнэхээр сайхан санагдаж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TUSGAL.MN

Холбоотой мэдээ