Барилгын нурангид 3-4 хүн дарагдаж, нэг хүн нас баржээ

2020-06-15 86

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн барилгын гол хана нурсны улмаас 3-4 хүн дарагдаж, нэг хүн нас баржээ. Тухайн хуучин барилгыг нураах үйл явцад уг осол болсон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр иргэнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.

Одоогийн байдлаар онцгой байдлын алба хаагчид нурангид дарагдсан нэг хүнийг аврах ажиллагаа явуулж байгаа аж. Улмаар нурсан хананд дахин хүн дарагдсан байх магадлалтай гэнэ.

Холбоотой мэдээ