УЛС ТӨРӨӨС АНГИД НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ

2020-06-15 187

Өнөөдөр уул ус, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө гадаад, дотоодын олигархиудтай тэмцэж буй ард түмний дуу хоолой болж, тэдний талархлыг хүлээсэн цөөхөн тооны эх орончид бий. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн 22 дугаар тойрогт “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас нэр дэвшиж буй “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий тэргүүн хуульч, эрхзүйч А.Эрдэнэбаяр бол тэдний нэг юм. Тэрээр Оюутолгой болон Ураны асуудлаар тууштай тэмцэж, мэргэжлийнхээ хүрээнд хууль эрхзүйн гаргалгаатай тэмцэж, тогтолцооны гажуудлыг засаж, ард түмний ухамсрыг өөрчилж, Монгол хүн эх орондоо, эрдэс баялагтаа эзэн нь байх жам ёсны эрхийг нь хэрэгжүүлэхээр тэмцсээр ирсэн. Нэгэнт бий болж ужгирсан гажуудлыг төрийн ордны гаднаас бус парламентын танхим дотроос хуулийн хүрээнд өөрчлөх нь зүйтэйг тэрээр анзаарч энэ удаагийн сонгуульд өөрийн нэрийг дэвшүүлсэн юм. Ард иргэд ч халуун дотноор хүлээн авч, санал санаачлагыг нь дэмжиж байгаагаа илэрхийлсээр байгаа ажээ. Түүнийг сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж явахад нь цөөн хором ярилцлаа.

  -Төрийг цэвэрлэх тухай л нэр дэвшигч нам хувь хүн болгон ярих юм. Чухам яаж цэвэрлэх гэж.

– Идэмхий олгиархууд мөнгөндөө найдаж их сүр хүч үзүүллээ гээд ард түмэн тэдэнд пялдагдаж гаргана гэсэн үг биш. Харин ч ингэх тусмаа бидний дунд байгаа эгэл бөгөөд ухаалаг хүмүүнийг гаргах хэрэгтэй. Хөгжлийн гарцыг тархиа ухаж байж олохоос биш, газараа, баялагаа ухаж олох тухай ойлголт биш гэдгийг УИХ болон ЗГ, төрийн албан хаагч нар ер ухаарахгүй өнөөг хүрсэн тухай. Тиймээс эднийг хуйгаар нь солих, шинэ хөгжлийн гарц руу нийтийг хөтлөх “Мөнгөний төсөөллөөр биш, Тархиараа сэтгэдэг хүн”- төрд хэрэгтэй байна. Монгол улс бол дотоод, гадаадын хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлж буй хөөрхийлөлтэй нэгэн орон л болж буй дүр зураг тод байна. Монгол Улсыг 30 жил толгойлон удирдсан намуудын бүлэглэлийн үйл ажиллагааны буруугаас, тэдний хувийн эрх ашиг, ард түмэн, улсын эрх ашгаас дээгүүр байсан болохоор 2020 оны эхний хагас жилийн байдлаар гадаад өр 40,3 тэрбум долларт хүрсэн ОУВС судалгаа баримт ил байна. Үе үеийн УИХ болон Засгийн газрыг эвсэл нэрийн дор удирдаж байсан хэсэг бүлэг нөхөд л Оюу толгойн ордоос мөн бусад ашиглалт малмалын лицензээс өөрсдөө ашиг хүртэж, төрийг хүчгүй барьцаанд оруулах байдлаар, ашгийн ард түмэн хүртэх биш, хөрөнгө оруулагч нэртэй гадаадын нөхөд хүртэж, төр, ард түмэн өрөнд булагдаж, намыг удирдаж байгаа бүлэглэл мөнгөжиж ирсэн тул Монголын төрийг энэ олигархи бүлэглэлээс цэвэрлэж авах ганц боломж бол “Сонгуулийн Хувьсгал. хийх явдал юм. Ингэснээр манай намын мөрийн хөтөлбөрт туссан гол цөм болсон зүйл бол төрийн бохирдолыг арилгах, Монгол Улсын эрх ашигийг нэгдүгээрт тавьсан, Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангасан, 21 төрлийн багц хуулийн төслөө биччихээд иргэд, сонгогч, түмэндээ танилцуулж тэднийхээ саналыг авснаар төрийн их цэвэрлэгээг хийх боломж байгааг ойлгуулж, санал солилцож байгаа явдал юм. Төрийн бохирдолыг хуулиар л цэвэрлэнэ.

-Сонгогчидын хувьд шинэ хүнийг гаргах хүсэл байгаа юм шиг ажиглагдсан. Хэрэв таныг сонговол та бусад гишүүдийн адил тойрогтоо 4 жил үзэгдэхгүй алга болох уу?

-Би Монгол Улсын эрх ашигийг үргэлж нэгдүгээрт тавьж, иргэдийн сайхан амьдрах нөхцөл бололцоог хуулиар хамгаалж өгөх үүрэг хүлээх гэж байгаа болохоор сонгогчидоосоо зугтаах шаардлага гарахгүй. Харин ч 4 жилийн хугацаанд хамтарч ямар хууль иргэдэд халтай байна.Түүнийг амьдралд ойртуулж, хийдэлгүй амьдралын нөхцөл байдал шалгуурыг хангасан хуулийг л гаргаж чадна гэдэгтэй итгэлтэй байна. Би бол мөнгөөр биш тариараа сэтгэдэг сэхээтэн хүн. Аль нэг намын батлах өвөртлөөд гэр бүл, үр хүүхэд, эх орон, ирээдүйгээрээ тухайн намын барьцаанд орж тэр намын удирдаж буй нөхдийн булхай луйварыг хамгаалж, өмнөөс дуугарч, улсын эрх ашгийн эсрэг жагсаал, цуглааныг зохион байгуулж, хийж ирсэн бүх хүн нийгмийн өмнө хариуцлага хүлээ. Бидэнд дахин луйвардуулж, улсаа, газар нутгаа, ирээдүйгээ алдах эрх байхгүйг гэдгийг сайн ухаарах ёстой. Олны танил улс төрчид бидний, монголын өмч, хөрөнгө, байгалийн баялагыг ашиглаж, удам залгаж, өвлүүлэх гэж байгааг бид хамтдаа таслан зогсоох цаг ирлээ. Улс орныхоо төлөө үнэхээр зүтгэх иргэдээ мөнгөгүй учраас сонгохгүйгээр намын хатуу гишүүнчилэлээр барьцаалагдаж, гэр бүл, үр хүүхэд, улс, эх орныхоо ирээдүйг 30 жил худалдаж ирсэнээр бид уух ундны ус үгүй болж, төр хүчгүйдэж, мөнгөтөй луйварчид, бизнесээр улс төр хийгч нар мөнгөөр уралдаж, албан тушаалтай болох нөхцөлөө хуулиар хамгаалуулж ирсэн байдлыг таслан зогсоох ганц боломж Сонгуулийн Хувьсгал гэдгийг дахин сануулья. Хуулийг хуулиар засаж тэдэнтэй хариуцлага тооцох боломжийг надад олгохыг 22 дугаар тойргийн иргэдээ хүсэх л байна. Сонгууль нэртэй зохион байгуулалттай луйвар, хулгай өнөөг хүртэл явж ирсэнийг таслан зогсоох цаг нь ирлээ.Тиймээс төрийн энэ бохирдолыг үгүй хийхийн тулд 2020 оны сонгуулийг тархинд суурилсан, эх оронч үзлийг агуулсан, сонгуулийн хувьсгал хийх шаардлага байгааг иргэд минь анхаарч зөв сонголт хийхийг уриалж байна. Одоо л бид алдаж болохгүй, луйварчидад боломж олгож, сонгож болохгүйг анхаар хэрэгтэй байна.

 

– УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа дэвшигчдийг иргэд сонгогчид бид хамгийн гол нь хувь хүний хувьд төлөвшсөн хүн гэж хардаг , тийм байгаасай ч гэж хүсдэг .  Учир нь төрд сууж бодлого зангидаж бидний ирээдүйг өөрчилнө гэж найддаг учраас гэтэл өнөөдөр бие биенийхээ сурталчилгааны самбарыг сүйдлэж урж тасдаж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ ?  Яг танд энэ асуудал тулгарсан , таны сурталчилгааны самбарыг санаатайгаар урсан асуудал гарсан учраас таниас асууж байна ?

 

–  Төрд суусан төрийн мөнгөөр сонгууль хийж байгаа олигархууд өнөөдөр явуургүй нэг үгээр хэлбэл үнэхээр арчаагүй арга хэрэглэж сурталчилгааны хэдэн самбар урж тасдан хуулж байгаа нь харамсалтай.  Гэхдээ энд би нэг юмыг дахиад хэлье .  . Улс орныхоо төлөө үнэхээр зүтгэх иргэдээ мөнгөгүй учраас сонгохгүйгээр намын хатуу гишүүнчилэлээр барьцаалагдаж, гэр бүл, үр хүүхэд, улс, эх орныхоо ирээдүйг 30 жил худалдаж ирсэнээр бид уух ундны ус үгүй болж, төр хүчгүйдэж, мөнгөтөй луйварчид, бизнесээр улс төр хийгч нар мөнгөөр уралдаж, албан тушаалтай болох нөхцөлөө хуулиар хамгаалуулж ирсэн байдлыг таслан зогсоох ганц боломж Сонгуулийн Хувьсгал гэдгийг дахин сануулья. Хуулийг хуулиар засаж тэдэнтэй хариуцлага тооцох боломжийг надад олгохыг 22 дугаар тойргийн иргэдээ хүсэх л байна.  Тиймээс самбар урж ,  сийчиж байхаар эх нутгаа сийчүүлэхгүй байх сэтгэл зүрхтэй байгаасай л гэж би хүсэж байгаан . Гэтэл эдгээр эрх мэдэлтэй , хөрөнгө мөнгөтэй дахиад тэр хөрөнгөө өсгөх хүсэлтэй олигархууд энэ төрд суухаар санаархаж байгаа нь харамсалтай .  Тиймээс бидэнд сонгуулийн хувьсгал ус агаар мэт хэрэгтэй байна.

– Ярилцсанд баярлалаа

Холбоотой мэдээ