Н.ЭНХБАЯРЫН НЭХЭМЖЛЭЛТЭЙ СЕХ-НД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2020-06-15 88

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ-нд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 09.00 цагт эхэллээ.

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны зургаадугаар сарын 04-ний өдөр болж өндөрлөсөн. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах, ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан.

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг явуулж, урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 09 цагт товлосон юм.

Холбоотой мэдээ