НЭГ НАСТАЙ ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖ НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

2020-06-15 84

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг зургаадугаар сарын 13-ны 23:22 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 23:25 цагт очиход 1 нас 7 сартай, эмэгтэй хүүхэд 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ