БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ С.МӨНХЧУЛУУНД ӨРСӨЛДӨГЧИД НЬ БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЧЭЭ

2020-06-15 53

2020 оны УИХ-ын сонгуульд 120 гаруй бие даагчид нэр дэвшиж байгаа. Энэ дундаас өнгөлж яваа гэгдэх бие даагч С.Мөнхчулууны сонгуулийн сурталчилгаа, уулзалтууд  сүр дуулиантай явагдсаар байна. Тэрээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихдээ иргэд сонгогчидтойгоо “Гэрээ” хийж байгаа нь олны анхаарлыг татсан нэг шалтгаан болжээ. Уг “Гэрээн”-нд “Хэрвээ би хэлснээсээ буцвал, шударга бус үйлдэл гаргавал, иргэдийнхээ эрх ашгаас уравбал эргүүлэн татаарай” гэсэн утга санааг илэрхийлсэн нь иргэд сонгогчдоос өндөр дэмжлэг авчээ.

Бие даагч С.Мөнхчулуун тойргийнхоо 7, 40-р хорооны иргэдтэйгээ уулзах үеэр тухайн тойрогт Ногоон намаас нэр дэвшигч Ц.Эрдэнэчулуун “Баяр хүргэж сонгуулийнх нь ажилд амжилт хүссэн” байна.

Мөн тойргийнхоо 9, 10 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзалт хийх үеэр тухайн тойрогт “Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигч Х.Бат-ялалт “Хувь хүнийх нь болоод улс төрчинх нь хувьд дэмжиж, хүндэлж явдагаа илэрхийлээд амжилт хүсч, С.Мөнхчулууны төлөө саналаа өгөхийг уулзалтанд хүрэлцэн ирсэн иргэдэд уриалжээ”.

Холбоотой мэдээ