Бээжингийн хүнсний захын ажилчдаас COVID-19 илэрч, онц байдал тогтоожээ

2020-06-14 85

Бээжин хотын хамгийн том хүнсний бөөний захын ажилчдаас коронавирус илэрсний улмаас эрх баригчид тус захыг хаах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, 4000 түрээслэгчтэй Хятад улсын нийслэл Бээжин дэх “Синфади” хүнсний  захаас 517 хүнээс шинжилгээ авахад 45 хүнээс халдвар илэрсэн байна. Иймээс бямба гарагт тус худалдааны захын үйл ажиллагааг зогсоожээ.

Энэ нь Бээжинд 50 хоногийн дараах коронавирусийн анхны албан ёсоор баталгаажсан тохиолдлууд болж байгаа юм.

Тус хүнсний бөөний зах болон эргэн тойрны газар, талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ.

Мөн “Синфади” хүнсний  захын ойролцоох есөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, бага сургуулийн сурагчдын Бээжинд буцаж ирэх хугацааг хойшлуулсан байна. Түүнчлэн спортын арга хэмжээг цуцалж, олон нийтийн хоолны газрууд, муж хоорондын аялал жуулчлалын газруудын үйл ажиллагааг зогсоож онц байдал тогтоожээ.

Эх сурвалж: euronews, reuters

Холбоотой мэдээ