ГОЛД МАШИН УГААХ БУЮУ ХОГОО ЗОРИУЛАЛТЫН БУС ГАЗАР ХАЯВАЛ 100 МЯНГААС САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

2020-06-14 163

Хог хаягдлаа зориулалтын бус газар хаях, усны сан бүхий газар машинаа угаасан зөрчил үйлдвэл торгуультай болохыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Тус албанаас Нийслэлийн Туул, Улиастай, Сэлбэ зэрэг голуудын эрэг ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтаар ажиллахад иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил ихээр үйлдэгдэж байсныг баримтжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдуулжээ.

Тухайлбал,

  • усны сан бүхий газарт хог хаягдал хаясан,
  • эсхүл машин техник, бохир зүйл угаасан эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100,000 мянган төгрөг/, хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй /1 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу торгосон байна.

Холбоотой мэдээ