ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2020-06-14 167

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1968 оны энэ өдөр Улаанбаатар хотноо төржээ. Ийнхүү өнөөдөр 52 насыг зооглож байгаа юм байна.

2017 оны аравдугаар сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хүлээн авснаас хойш өнөөг хүртэл тус албыг нэр төртэй хашиж байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд “Хүчээ нэгтгэе” уриатайгаар нэр дэвшигч намын нөхдөө дэмжин, нийслэлийн дүүргүүд болон аймгуудаар явж амжилтыг хүсэж, алдааг нь дэнсэлж, оноог нь зөвтгөж, сайшааж яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Холбоотой мэдээ