Ц.ЭЛБЭГДОРЖИЙН НАЙЗ Б.ОТГОНБААТАРЫГ УРД ШӨНӨ СААТУУЛЖЭЭ

2020-06-14 101

АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн сайн найз гэгддэг “Азаргын голт чоно” компанийн захирал Б.Отгонбаатарыг 2019.11.04-ний өдөр саатуулж байв. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрээс 2009-2017 оны хооронд оффшор бүс рүү шилжсэн байж болох олон сая ам.долларын асуудлаар цагдан хорьсон билээ.

Мөн “Азаргын голт чоно” компанийн захирал Б.Отгонбаатарт  ЕТГ-ын дарга дарга асан Д.Цагааны “Ачит ихт” компанитой холбогдох асуудал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хэрэгт хамаарах “Хэрх- Илч” компани, төрсөн дүү Б.Батхуягийнх нь тамхины наймааны хэрэг зэргүүдэд хамруулан шалгах үндэслэлтэй талаар хэвлэлүүд бичсэн.

Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд дотно нөхөрлөж байсан гэгддэг. Сонирхолтой нь, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сар шинийн баярын өдрүүдээр гадны орноос ТВ-д ярилцлага өгөх үеэрээ Б.Отгонбаатарыг онцолж, “Миний найзыг шоронд дөрвөн сар хорьж, Ц.Элбэдоржийн булхайг илчил гэж тулгаж байгаа” гэж ярьсан юм.

Уг нэвтрүүлэгч цацагдсаны дараахан буюу 2020 оны гуравдугаар сарын эхээр “Азаргын голт чоно” компанийн захирал Б.Отгонбаатарыг сулласан.

Тэгвэл түүнийг өчигдөр шөнө /2020.06.11/ дахин саатуулсан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна.

эх сурвалж: www.eguur.mn

Холбоотой мэдээ