ГАНЦ БИЕ ААВ О.БИЛГҮҮН БИЗНЭС ЭРХЛЭЭД ЗАВГҮЙ ЯВНА

2020-06-13 223

Монголын загвар өмсөгчид дундаас цөөн хэдэн эрчүүд байдгийн нэг нь О.Билгүүн. Яг түүн шиг шоунд оролцсоноос хойш өндөр, царайлаг, цагаан арьстай гэж ирээд л охид бүсгүйчүүдийн хүсэмжит залуугаар тодроод амжсан даг. Өдгөө загвар өмсөгч гэхээсээ илүү дуучин Накитай хамтран энтертайнмент байгуулан, хувийн бизнестээ хүч үзэж буй. Түүнд шоу бизнес, загварын ертөнц, хэвлэл мэдээлэл гээд мэдэхгүй чадахгүй зүйл ховор. О.Билгүүн “Яг түүн шиг” шоунд оролцсоноос хойш түүнд чамгүй олон киноны санал ирж, жүжигчин статусаа ч алдалгүй барьсаар явна. Сүүлд гэхэд “Бүтэн амьдрал” кинонд халамжит залуугийн дүр бүтээж, үзэгчдээс бас л онц үнэлгээ аваад байна. Ингэхэд тэр одоо хүртэл ганц бие шүү дээ. Загвар өмсөж эхэлснээсээ хойш ганц бие аавын үүрэг гүйцэтгэж, хувийн карьертаа анхаарал хандуулж явсаар ханийн заяа түшихгүй байгаа бололтой.

Холбоотой мэдээ