Ж.ЭРДЭНЭБАТЫГ ӨНГӨРСӨН ШӨНӨ БАРИВЧЛАН ХОРЬЖЭЭ

2020-06-13 108

Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдан хорих шийдвэр гарсантай холбогдуулж, Сэлэнгэ аймагт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өчигдөр тайлбар хийсэн билээ.

Тэрбээр өчигдөр орой Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан түүнийг гэрээс нь баривчилж, Хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Хоёр хоногийн өмнө түүнийг шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан юм. Учир нь барьцааны 10 тэрбум төгрөг байршуулаагүй, шүүх хуралд хоёр удаа ирээгүй гэсэн шалтгаанаар хорих захирамжийг гаргасан юм.

Тэрбээр “Шүүх ийм хууль бус шийдвэр гаргалаа гэдгийг манай өмгөөлөгч, мөн намаас мэдэгдсэн. Миний хувьд нэгэнтээ шүүхийн шийдвэр гарчихсан юм чинь шүүх дээр нь очъё гэсэн бодолтой байна” гэсэн ч ийнхүү шөнө хоригдлоо.

Дашрамд дуулгахад, Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын 256 дугаар тогтоолтой холбогдуулан буруутгаж байна.

Өмгөөлөгч нарынх нь хэлж буйгаар дараагийн УИХ-ын гишүүн томилогдох хүртэл би УИХ-ын гишүүн хэвээрээ байна. Нэгдүгээрт, УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. Хоёрдугаарт, би УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа нэр дэвшигчийг хорих ёс байхгүй гэсэн ч хорив.

Холбоотой мэдээ