Олимпийн аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ

2020-06-12 67

Монголын үндэсний олимпийн хороог 2001 оноос хойш удирдсан Д.Загдсүрэн өнгөрсөн жилийн аравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Улмаар түүний ажлыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцаж буй.

МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь олны анхаарлыг их татаж буй. Хэдийгээр коронавирусийн халдварын улмаар МҮОХ-ны сонгууль хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч нэр дэвшигчид түрүүчээсээ тодорч эхэлж байна.

Одоогоор МҮОХ-ны Ерөнхийлөгчид Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, улсын заан Н.Түвшинбаяр нэрээ дэвшүүлжээ. Түүнтэй МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг өрсөлдөх магадлал өндөр.

Г.ЖАРГАЛ

Холбоотой мэдээ