ХОЁР НАСТАЙ ДАГАВАР ХҮҮХДИЙНХЭЭ ХООЛОЙГ БООЖ, ХӨНӨӨХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2020-06-12 113

Увс аймгийн Улаангом суманд энэ сарын 8-ны өдөр хоёр настай  дагавар хүүхдийнхээ хоолойг боож онц хэрцгийгээр хөнөөхийг завдсан цочирдом хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, 21 настай иргэн Б хоёр настай хүүхдээ боон, хөнөөхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тухайн хүүхдийн ээж цагдаад хандсанаар амийг нь аварч чадсан байна.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хойд эцэг нь хоёр настай хүүгийнхээ хоолойг нь боож, амь насанд нь халдахыг завдсан нь тогдоогжээ. Хэрэг үйлдэхдээ сэжигтэн Б согтуу байжээ.

Холбоотой мэдээ