Н.Цэлмүүн: Улсын хил хаалттай байхад хаашаа оргон зайлна гэж цагдан хорино вэ

2020-06-12 129

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр болсон. Гэвч түүнийг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулсан юм.

Тэгвэл түүний дүү Н.Цэлмүүн өчигдөр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан “Ял аваагүй хүнийг гавлах хэрэг байна уу? Улсын хил хаалттай байхад хаашаа оргон зайлна гэж цагдан хорино вэ? Тэмцэгч хүний гутлын үдээсийг авах хэрэг байна уу?” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Н.Номтойбаяр нь УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд түүнийг тавдугаар сарын 28-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1 ба 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Нээлттэй шүүх хурал гэх юмГэвч, хаалга нь хаалттай байна…Нээлттэй сонгууль гэх юмГэвч, хууль зөрчиж шоронд нэгнээ…

Posted by Mungunshagai Nyamtaishir on Thursday, June 11, 2020

Холбоотой мэдээ