БНСУ-д амиа хорлохоор завдсан Монгол эмэгтэйг баривчилжээ

2020-06-12 119

Монгол Улсын иргэн, 30-аад насны эмэгтэй гэрийнхээ ойролцоо байсан автомашиныг хутгаар зурж, дэлгүүрийн нарны хаалт болон хогийг шатааж, өөрийнхөө амьдардаг байрны цонхоор үсэрсэн талаар БНСУ-ын MBN агентлаг мэдээлжээ.

Сурвалжлагчийн ярьсныг сийрүүлбэл:

Зургадугаар сарын 8-ны өдөр 30-аад насны эмэгтэй гудамжинд зогсож буй автомашинуудын зурж, овоолсон хогийг асаагуураар шатаахыг оролдож, дэлгүүрийн нарны хаалтыг шатаах гэх мэтээр гэрийнхээ ойролцоо эргэлдэн, элдэв гэмт хэрэг үйлдэж буйг иргэд мэдээлжээ. Цагдаа нар сэжигтнийг эрэн хайж, ойролцоох нийтийн байрны таван давхарт амьдардгийг нь олж тогтоосон байна.

Гэрчийн мэдүүлснээр тус эмэгтэй таван давхрын цонхон дээр зогсож, хөгжим чанга тоглуулан, өөрөө дагаж дуулж байгаад үсэрсэн аж. Азаар эмэгтэй ослын хийлдэг гудас дээр унасан учир ноцтой бэртээгүй гэнэ.

Сөүлийн цагдаагийн газар эмэгтэйг бусдын өмчийг сүйтгэсэн хэргээр баривчилж, мэдүүлэг авахад архи, мансууруулах бодис хэрэглээгүй байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа хэлээгүй гэнэ.

Эх сурвалж: MBN.CO.KR

Холбоотой мэдээ