Зөвхөн О.Магнайг харлуулахад 300 гаруй сая төгрөг зарцуулжээ

2020-06-11 158

УИХ-ын отгон чуулган хаалтаа хийхдээ сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийсэн. Мэдээлэлдээ эрх баригчдын алдаа, завхрал, эдийн засгийн хямрал, өр зэрэг асуудлаар дурдсан бөгөөд “Ард түмэн ядуу, Ардын намынхан баян” байгааг бүлгийн дарга нь онцолсон.

Ардын намынхан аргагүй баян байгаа бололтой. Учир нь Ардчилсан намын зөвхөн нэг нэр дэвшигчийг гүтгэж, харлуулахад 300 гаруй сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна. Арга ч үгүй биз, ЖДҮХС-г юу ч үгүй болтол нь хоосолсон МАН-ынханд нэг нэр дэвшигчийн эсрэг 300 сая төгрөг цацахад юу ч биш байх. Тодруулбал, УИХ-ын 28 дугаар тойрог нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй О.Магнайгийн эсрэг харлуулсан мэдээнд МАН-ынхан 300 гаруй сая төгрөг зарцуулжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч О.Магнай нь иргэдийн зүгээс дэмжлэг өндөр байгаа  нь ийнхүү өрсөлдөгчдийнх нь эгдүүг хүргэсэн бололтой. О.Магнайтай МАН-аас өрсөлдөгч нь ЖДҮ-чин. Тэгэхээр ЖДҮ-дсэн мөнгөө О.Магнайг гүтгэн доромжлоход зарцуулж байгаа ч Сонгинохайрханчууд ямар ч үед түүнийг дэмжихээ уулзалт бүрд илэрхийлж байгаа гэнэ.

Холбоотой мэдээ