ЦЕГ: Найзууд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

2020-06-11 142

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын подвальд нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 4-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.  Тус дуудлага мэдээллийн дагуу  холбогдох байгууллагууд хэргийн газрын үзлэг явуулахад тухайн хэргийн газарт 42 настай эрэгтэй М нь нас барсан байжээ.

Улмаар тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 44 настай эрэгтэй Б-г ирүүлэн цагдан хорьж,  мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хэргийн шалгалтын явцад  М, Б нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдан  М-ийн амь насыг хохироосон  нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Иймд иргэд  архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ