Өнөө жилийн наадмаар эрлийз морьдын уралдааныг зохион байгуулахгүй

2020-06-11 87

Өнөө жилийн улс, аймаг, сумын наадмыг нэгэн зэрэг буюу долдугаар сарын 11-12-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өнөө жил улсын наадамд зургаан насны морьд уралдахаар болжээ. Тэгэхдээ өмнөх жилүүдийн жишгээр үүлдэрлэг байдлыг нь харгалзан, сэрвээнийх нь өндрийг хэмжинэ. Аргамаг хүлгээ түрүүлгэж, айрагдуулсан уяачдын шагналыг Төв цэнгэлдэхэд бус Хүй долоо худгийн зүлэг ногоон дэнжид гардуулахаар болов.

Үүний сацуу уяачдын наадмыг хийхгүй, эрлийз морьдын уралдааныг зохион байгуулахгүй өнжихөөр шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ