Өнөөдөр автомашины гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцоно “Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна

2019-11-20 147

Арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.

Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг юм.

Олон улсад өндөр ач холбогдол өгч тэмдэглэдэг энэ өдрийг манай улсад ч бас тэмдэглэдэг бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр автомашины гэрлээ асааж хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг юм байна.

Тиймээс хүүхэд багачуулаа хүндэтгэн гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Холбоотой мэдээ