ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2020-06-10 65

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүлэглэн дээрэмдэж эд зүйлсийг нь булаасан бүлэг этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө 01 цагт гэртээ харихаар дүүргийн автобусны буудлын орчим явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 33 настай Э-ийг үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр боож унаган Самсунг Галакси S8 маркийн гар утсыг нь дээрэмдлээ гэх дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар хэргийн газарт шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Холбоотой мэдээ