ХӨЛ ХОРИОНЫ УЛМААС ОДОД САЛЖ БАЙНА

2020-06-09 135

Дэлхийг нөмөрсөн коронавирус, түүнээс үалтгаалсан хөл хорионы улмаас гэр бүл салалт нэмэгдсэн. Энэ нь оддын амьдралд ч нөлөөлжээ. Хүний амьдрал “од” болсон аөлдартнуудаас ч холддоггүй бололтой. “Хөөрхөн хүүхэн” Жулия Робертс 20 гаруй жил ханилсан нөхөр, гурван хүүхдийнхээ ааваас салахаар болж, тусдаа амьдарч эхэлсэн. Холливудын одын дараагийн найз залуу ч ил болсон билээ. Реалити шоуны од Ким Кардашьян нөхөр, дуучин, рэпер Канье Уэст нар хоорондын таарамжгүй харьцаанаасаа болж гэр бүлээ ч цуцлуулахад хүрч болзошгүй байдал үүссэн гэнэ. Олны өмнө гялалзтал гарч, гэртээ байхаасаа илүү олон нийтийн дунд цагийг өнгөрөөдөг “пааблик” хосуудын хооронд ан цав гарчээ. Коронавирусийн халдварт цар тахлын улмаас гэртээ хамтдаа хэтэрхий олон цагийг өнгөрөөх болсноос үүдэн цуутай хос бие биенээсээ залхах болсон аж. Хөл хориог бүрэн цуцлахыг ч хүлээж төвдөхгүй байгаа Ким хурдхан шиг л нөхрөөсөө тусдаа гарахыг хүсэж байгаа тухайгаа реалити шоуны од ярьжээ. Байнгын хэрүүл маргаантай байгаа тэд том байшиндаа тусдаа шахуу амьдарч байгаа гэнэ. “Энх тайвнаар зэрэгцэн оршихын тулд тэд байрныхаа эсрэг үзүүрт өдөр хоногуудыг өнгөрүүлж байгаа” гэжээ. Салахдаа хүрвэл дуулиант хосууд дөрвөн хүүхдээ ч бодолгүй салж мэдэхээр шийдэмгий улс даа.

Холбоотой мэдээ