Бие даан нэр дэвшигч С.Мөнхчулууны сонгогчидтойгоо хийж буй “Гэрээ” энэ сонгуулийн “Онцлох” үйл явдал боллоо

2020-06-09 80

Монгол Улсын Их Хурлын 28-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Самданнямын МӨНХЧУЛУУН тойргийнхоо сонгогч иргэн нэг бүртэй гэрээ байгуулж байна. Уг гэрээнд мөрийн хөтөлбөртэйгээ холбоотой шийдвэрлэх асуудлуудыг дурьдсан бөгөөд сонгогч нэр дэвшигчээс үр дүнг шаардах, хэрэгжээгүй тохиолдолд хариуцлага тооцох, ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх, эргүүлэн татах санал гаргахын зэрэгцээ бусад хуулийн хариуцлага шаардах зэрэг заалтуудыг тусгасан байна.

Энэ нь урьд хожид хийгдэж байгаагүй анхны тохиолдол бөгөөд нэр дэвшигч нь сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлэхгүй гэх баталгаа болж байгаа талаар тойргийнх нь иргэд ам сайтай дэмжиж байлаа. Гэрээнд тусгагдсан иргэдийн таашаалыг ихээр хүлээж буй заалтуудаас дурьдвал:

 

 

Гэрээний 2.5-д “Авлига, албан тушаалын  гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн ноцтой алдаа гаргасан УИХ-ын гишүүнийг сонгогчдын саналаар  эргүүлэн татах тухай хууль” зэрэг ач холбогдол бүхий хуулийн төслийг санаачлан батлуулна гэж тусгажээ.

Энэ нь сонгуулийн өмнө “хайр зарлачихаад дараагийн дөрвөн жилдээ муриул”-иад хаширчихсан иргэдэд “Хонгилын үзүүр дэх гэрэл” болж харагдаж байгаагаа хэлж байлаа. Ингээд С.Мөнхчулууны сонгогчидтойгоо хийж байгаа гэрээг танилцуулья.

 

Холбоотой мэдээ