Н.Номтойбаярын шүүх хурлыг 6 дугаар сарын 11-нд товлолоо

2020-06-09 148

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч өнөө өглөө 09:00 цагт хэлэлцлээ.

Уг хуралдаанаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарлав.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Холбоотой мэдээ