ОУВС-ГИЙН 99 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ САНГИЙН ЯАМНЫ ДАНСАНД ОРЛОО

2020-06-08 65

Өнөөдөр ОУВС-гаас 99 сая ам.долларын санхүүжилт дансанд орж ирснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 99 сая ам.доллар олгох хэлэлцээрийг зургаадугаар сарын 4-нд албан ёсоор баталсан. Тэгвэл дөрөв хоногийн дараа ийнхүү санхүүжилт орж ирлээ.

Сануулахад, тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт хийсний дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох хэлэлцээрт хүрсэн юм.

Монгол Улс вирусний  тархалтыг амжилттай хязгаарлаж байгаа ч  экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж буй. Тиймээс  төсөв болон төлбөрийн тэнцэлд үүссэн эрсдэлийг бууруулахад энэхүү дэмжлэгийг үзүүлж  байна.

Холбоотой мэдээ