Н.Номтойбаярын сонгуулийн компанит ажлыг аав болон түүний сонгуулийн штабын залуучууд эхлүүллээ

2020-06-08 116

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрогт Хан-Уул дүүргээс бие даан нэрээ дэвшүүлсэн Н.Номтойбаярыг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр энэ сарын 26-н хүртэл (УИХ-ын ээлжит сонгуулийг дуусах хүртэл) цагдан хорих шийдвэрийг  гарган, саатуулаад байгаа.

Харин сонгуулийн хуулийн журамд заасны дагуу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.НОМТОЙБАЯРЫН нэр дэвшигчийн батламжийг түүний аав Б.Нямтайшир өнгөрсөн 2-ны өдөр буюу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн /2020.06.02/ өдөр  СЕХ-оос гардан авсан бол сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтийг өчигдөр /2020.06.07/ Хан-Уул дүүргийн 13-р хороонд 12:00 цагт эхлүүлээд байна.

Ийнхүү нэр дэвшигч Н.Номтойбаярын сонгуулийн кампанит ажлыг аав Бямбаагийн Нямтайшир болон түүний сонгуулийн штабын залуучууд эхлүүлсэнтэй холбогдуулж  түүний ээж “Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, хууль бусаар хоригдсон ч үнэн ялж, хүү минь бидэндээ ирэх өдөр ойрхон байна. Эх хүний хувьд үхтэл үр харам гэгчээр хичнээн хэцүү өдрүүдийг өнгөрөөж буй ч Монгол төрийн сонгуулийг хүндэтгэн, хүүг минь дэмжиж буй олон мянган сонгогчийг хүндлэн сонгуулийн ажлыг нь эхлүүлж байгаа бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын Хан-Уул дүүргийн сонгуулийн штаб

Холбоотой мэдээ