МОНГОЛ ЭХНЭРТЭЙ ХЯТАДЫН ТОО 10.000 ДАВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА

2020-06-08 103

Сүүлийн үед нийгмийн сүлжээнд монгол эхнэртэй 500 орчим хятад иргэн байна гэх мэдээлэл үе үе үзэгдэж байна. Гэвч энэ нь зөвхөн гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хятад иргэдийн тоо болов уу. Харин бодит амьдрал дээр байдал огт өөр байна. Монгол хүүхэнтэй хамтран амьдардаг буюу монгол эхнэртэй хятадын тоо аль хэдийн 10 мянга давсан гэх мэдээллийг учир мэдэх хүмүүс өгч байна.

2019 оны бүртгэлээр Монголд БНХАУ-ын 13000 гаруй иргэн амьдарч байна. Мэдээж тэдний ихэнх нь эрчүүд бөгөөд Монголын эдийн засгийн гол салбарууд, ялангуяа алт, ноолуур, барилга, махны салбарыг атгасан хятадууд аж. Монголд ирж буй БНХАУ-ын иргэдийн зорилго нь зөвхөн бизнес хийх биш, бас монгол хүүхэнтэй сууж шинэ нутагт суурьших бөгөөд тэд ихэнхдээ зорилгодоо хүрдэг аж.

Одоо Зайсан хорооллын хамгийн үнэтэй тансаг орон сууцнуудыг авдаг худалдан авагчид нь алт, ноолуур, махны бизнесийг атгасан хятадууд болсон бөгөөд тэдний эхнэрүүд нь Монголд хамгийн том жийптэй, хамгийн ганган хүүхнүүд болж хувирсан аж. Арай бэл багатай гэх хятадууд нь жирийн орон сууцыг орц орцоор нь авч суух болсон ба бэл муутай нь гэр хороололд цөөнгүй тоогоор үүрлэж байна. Сүүлийн үед Монголын эрх баригчид махны салбараа хятадуудын мэдэлд оруулснаас болж махны хятадууд хөдөө орон нутагт бас суурьшиж эхэлжээ.

Гэвч хятадын бүр том “хүн давалгаа” нь хараахан орж ирээгүй байна. Тэр давлагааны цар хүрээг төсөөлөхийн аргагүй их. Монголд Хятадын “Бүс-зам” санаачлагын олон тэрбум долларын өртөгтэй зам барилгын ажил хийгдэж, ашиглалтад орохоор хятадууд хэдэн арван мянгаараа ч биш, сая саяаараа орж ирдэг болно. Тэр үед хятадуудын тоог 10 мянга, 100 мянга гэж тоолох нь ямар ч утга учиргүй болно.

Энэ байдлаараа Монгол улс асар хурдан #хятаджиж, бид үндэстнийхээ хувьд яг Өвөр Монгол шиг болох цагийг үзэх гэж байна.

МОНГОЛ #ЭХНЭРТЭЙ ХЯТАДЫН ТОО 10.000 ДАВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА———————Сүүлийн үед нийгмийн сүлжээнд…

Posted by Гашуун үнэн on Sunday, June 7, 2020

Холбоотой мэдээ