САЙХАН МЭДЭЭ: “Сүү” ХК-ийн жолооч нар сүүний машинаараа ус зөөж Их дэлгүүрийн галыг унтраалцжээ

2020-06-08 102

96 жилийн түүхтэй Улсын их дэлгүүрт гал гарсан харамсалтай үйл явдал боллоо. Онцгой байдлын гал унтраах, аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүн галыг унтраасан. 96 жил болж байгаа УИД-т галын дуут тохио, автомат гал унтраагуур зэрэг онцгой нөхцөлд шаардлагатай эд зүйлс байсангүй нь харамсалтай. Тэгвэл Сүүний ууган үйлдвэр “Сүү” ХК-ний таван жолооч сүүний хүргэлтийн машинаараа ус зөөж гал унтраахад оролцжээ.

Сүүний үйлдвэрийн 62 жилийн түүхийн туршид манай бүтээгдэхүүн тус дэлгүүрийн лангуун дээр байршиж, ард түмнээ эрүүл баталгаатай хүнсээр хангасаар байгаа билээ. Хүнд хэцүү үйл явдалд гар сунган дэм болох санаачилга гарган ажилласан тээвэр хяналтын менежер Мандах болон яаралтай дуудлага аван, сэтгэл гарган ажиллаж буй жолооч Ганзориг, Жаргалсайхан, Өнөрбаяр, Намжилгарам нартаа компанийн нийт хамт олон, удирдлагуудын зүгээс талархлаа илэрхийлье.

Үйлдвэрээс ус дүүргэхийн тулд цаг жаахан алдсан хэдий ч галыг бүрэн унтрааж цурманд оруулахад ус нэн шаардлагатай байсан учраас оройтсон ч гэсэн манайхан Их дэлгүүрээ зорин очлоо… гэсэн байна.

Холбоотой мэдээ