ИХ ДЭЛГҮҮРИЙН ТҮРЭЭСЛЭГЧ НАР БАРААГАА ТООЛОХООР ДУГААРЛАЖ БАЙНА

2020-06-08 103

УИД-т гарсан галыг өчигдөр буюу зургаадугаар сарын 7-ны 21:00 цагийн үед бүрэн унтрааж дууссан. Тэгвэл УИД-ийн түрээслэгчид өнөөдөр өглөөнөөс эхлэн бараагаа тоолохоор дугаарлаж байна.

УИД-ийн 5, 6, 7 дугаар давхрууд галд өртсөн бөгөөд өртөөгүй нэгдүгээр давхрын түрээслэгчдээс эхлэн тасаг тасгаар нь хэсэгчлэн, тооллогын багийнхныг бүртгэн оруулж байна. Түрээслэгч этгээд өөрийн 2-3 кассчин, ажилчны хамт орж буй ба ямар нэг цүнх, хайрцаггүй орж, гарахдаа юу ч авахгүй байгаа аж.

Дугаарлан зогсох түрээслэгчдээс асуухад ихэнх нь даатгалтай, гэвч байдал хэрхэн шийдэгдэх нь мэдэгдэхгүй байна хэмээн хариулсан бөгөөд ажилчдын хувьд тооллого хийхэд хяналтын үүрэг гүйцэтгэнэ гэв.

Мөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж тооллогоор орж буй зарим хүмүүст тусгай хувцас хэрэгсэл өмсгөн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа харагдлаа.

Холбоотой мэдээ