С.Амарсайхан: Энэ сарын 15-нд эх хүүхдийн 300 ортой эмнэлгийг ашиглалтад оруулна

2020-06-08 82

Хотын дарга С.Амарсайхан Яармаг дахь эх хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиж, барилга ашиглалтын бэлэн байдалтай танилцлаа.

Тус эмнэлгийн барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг холбогдох албан хаагчид хэллээ.

С.Амарсайхан Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ашиглалтын өмнөх ажлын явцтай танилцаад “Энэ сарын 15-ны өдөр  эх хүүхдийн 300 ор, 880 өрөөтэй нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулна. Хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, орчин нөхцөлийг бүрдүүлсэн, 160 нярайн өрөөтэй, хүүхдийн 140 өрөөтэй. Шаардлагатай тохиолдолд 1000 гаруй өвчтөн хүлээн авах боломжтой юм. Улсын комисс хүлээж авах үйл явц үргэлжилж байна. Тус эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болж байна. Ингэснээр Эх хүүхдийн үндэсний төв болон дүүргүүдийн эмнэлгүүдийн ачаалал бууруулна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд тус эмнэлгийн зохих хэсгийг ашиглахаар бэлтгэсэн” гэлээ.

Ногоон байгууламжийн ажил үргэлжлэн хийгдэж байна. Шинэ эмнэлгийн зүүн талын авто замын гарц гаргалгааг 150 сая төгрөгийн өртгөөр хийх бөгөөд 70 орчим метрийн урттай байх аж. Хашаа, шуудуу татах зэрэг ажил мөн хийгдэж байна.

“Хүрээ амаржих” газрыг тус эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг гаргажээ.

Холбоотой мэдээ